ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР /ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ ХАРИУЦСАН/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Дотоод хяналтын хэлтэст Хяналтын инженер /Төмөр замын төсөл хариуцсан/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Ажлын байрны тодорхойлолтод заасан дараах ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.
2. Компаниас санхүүжүүлсэн төмөр замын төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн зарцуулалт, барилга бүтээн байгуулалт, чанар, хэрэгжилтэд хяналт тавих;
3. Төмөр замын охин компаниудын суурь бүтэц ашиглалт болон тээврийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийх;
4. Төмөр замын ашиглалтын үед тоон ба чанарын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт;
5. Төмөр замын төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой техник эдийн засгийн үзүүлэлтийг хянах, эдийн засгийн үр өгөөжийн талаар судалгаа хийх, дүгнэлт боловсруулах;
6. Компанийн болон нэгжийн удирдлагын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэж дүнг тайлагнах;
7. Нэгжийн удирдлагуудыг ажлын холбогдох мэдээллээр хангах;
8. Дотоод хяналт хийхдээ бусад нэгжийн ажилтнуудтай шууд харилцаж, тэдгээрээс шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, холбогдох ажилтны ажлыг шалгаж танилцах, илэрсэн зөрчил, дутагдлын талаар тайлбар гаргуулах;
9. Илэрсэн зөрчил, үл тохирлын шалтгаан нөхцөлийг тодруулан арилгах, дахин гаргуулахгүй байх арга хэмжээний төлөвлөгөө гаргуулж, биелэлтийг хянаж ажиллах;
10. Хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;
11. Ажлын төлөвлөгөөг сар, улирал, жилээр гаргаж биелэлтийг тайлагнах, 7 хоног тутам ажлын явц, гүйцэтгэлийг танилцуулах;
12. Компанийн үйл ажиллагаа, тушаал шийдвэр болон үүрэг даалгаврын биелэлтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх;
13. Удирдлагын хариуцуулж өгсөн чиглэлийн дагуу дотоодын хяналтыг тогтмол тавьж ажиллах;
14. Хяналт шалгалт хийх удирдамж төлөвлөгөө батлуулах, хэрэгжүүлэх;
15. Холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Боловсрол: Дээд /Бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй/;
2. Мэргэжил: Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалтын /ашиглалт/ инженер эсхүл Төмөр замын тээврийн эдийн засагч;
3. Мэргэшил: Төмөр замын чиглэлээр мэргэшсэн. Дотоод хяналт, аудитын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно;
4. Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан төмөр замын төслийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил оролцож байсан туршлагатай байх;
5. Ур чадвар:
⦁ Багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэж дүгнэлт хийх
⦁ Ажлын хариуцлага хүлээх
⦁ Харилцааны соёлтой, идэвх санаачилгатай байх
⦁ Ажлын тайланг бичгээр боловсруулах;
6. Компьютерын хэрэглээний программ: Word, Excel, Power point маш сайн эзэмшсэн байх, /SPSS, MS Project эзэмшсэн бол давуу тал болно/;
7. Гадаад хэл:
⦁ Англи хэлний сайнаас дээш түвшний мэдлэгтэй байх
⦁ Хятад хэлтэй бол давуу тал болно;
8. Тусгай шаардлага:
⦁ Нууц хадгалах
⦁ Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих
⦁ Илүү цагаар болон хөдөө орон нутагт томилолтоор ажиллах.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /308/