ХЯНАЛТЫН ГЕОЛОГИЙН ДЭЭЖЛЭГЧ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Дотоод хяналтын хэлтэст Хяналтын геологийн дээжлэгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
1. Нүүрсний олборлолт, нүүрсний овоолго үүсгэх хаах, агуулахын хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт зэрэг бүх шатанд нүүрсний дээжлэлт, сорьцлолтыг зохих стандарт, журмын дагуу хийж гүйцэтгэн, шинжилгээнд хүлээлгэн өгөх;
2. Чанар, хяналтын дээжлэлт, сорьцлолтыг хийхдээ бусад нэгжийн ажилтнуудтай шууд харилцаж, тэдгээрээс шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, илэрсэн зөрчил, дутагдлын талаар нэгжийн удирдлагад танилцуулах;
3. Хяналтын дээжлэлт, сорьцлолт, үр дүнгийн талаар тайлан, бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;
4. Холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Боловсрол: Дээд /Бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй/;
2. Мэргэжил: Геологич;
3. Мэргэшил: Нүүрсний чанарын хяналт, дээжлэлтийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
4. Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх. Уурхайн техник болон туслах геологичоор ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
5. Ур чадвар:
⦁ Нүүрсний дээжлэлт, нүүрсний чанарын хяналт, дээжлэлтийн тайлан, акт үйлдэх чадвартай байна
⦁ Багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэж дүгнэлт хийх
⦁ Ажлын хариуцлага хүлээх
⦁ Харилцааны соёлтой, идэвх санаачилгатай байх
⦁ Ажлын тайланг бичгээр боловсруулах;
6. Компьютерын хэрэглээний программ:
⦁ Word, Excel, Power point маш сайн эзэмшсэн байх. Micromine, Micromine Geobank болон үүнтэй адилтгах чанарын хяналтын программын талаар анхан шатны мэдлэгтэй бол давуу тал болно;
7. Гадаад хэл:
⦁ Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх;
8. Тусгай шаардлага:
⦁ Нууц хадгалах
⦁ Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих
⦁ Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
⦁ Ажлын нөхцөл, ачаалал даах чадвартай байх.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 08-р сарын 22-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /308/