АЖЛЫН БАЙРАНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 21-ний өдрүүдэд Ханган нийлүүлэлтийн албаны мэргэжилтэн /түр/ орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг www.Zangia.mn болон www.Ett.mn сайтад байршуулсан ба  02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулсан ажлын байрны нээлттэй өдөрлөгөөр анкет хүлээн авч, нийт 121 иргэн анкет ирүүлсэн.  

Компанийн зүгээс оролцогчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан, хүн хоорондын зайг бариулж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр компанийн төв оффисийн байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.