АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газарт "Шинжээч” ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
-
Бизнесийн удирдлагын чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
-
3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
-
Санхүүгийн эрсдэлийн шинжилгээ хийх, асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай;
-
Санаачлагатай, бие дааж ажил гүйцэтгэх болон бүтээлч сэтгэлгээтэй,
-
Багаар ажиллах чадвартай
-
Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн,
-
Баримт бичиг боловсруулах чадвартай;
-
Англи хэлний зохих мэдлэгтэй
Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2019 оны 05 дугаар сарын 13-ны дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыгerdenestt.mn сайтаас татаж, бөглөх
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төвийн 303 тоот,
Утас: 976-70118585 /307, 310/