ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЭМЧИЙН ОРОН ТООНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Хөдөлмөрийн эрүүл мэндийн албаны Яаралтай тусламжийн эмч ажилтны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. 

Яаралтай тусламжийн эмч ажилтны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл www.zangia.mn болон www.ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 15 иргэн анкет ирүүлснээс 8 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.   

Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.