МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн мэргэжилтний /1 хүн/ ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Маркетинг, борлуулалтын хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу ажил гүйцэтгэх;
2. ЭТТ Брэнд бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлд нэвтрүүлэх, бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, борлуулалтын сувгийг тодорхойлох;
3. Бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эцсийн хэрэглэгчид хүргэхтэй холбоотой ажлыг зохион байгуулах;
4. Компанийн хэмжээнд мөрдөгдөх бизнес төлөвлөгөө болон стратеги төлөвлөгөөнд тусгагдсан хариуцсан нэгжтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
5. Харилцагч байгууллагуудтай Хятад, Англи хэл дээр уулзалт хэлэлцээг зохион байгуулах, оролцох, хурлын тэмдэглэл хөтлөх;
6. Удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хэвийн явуулах нөхцөлөөр хангах;
7. Өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүдийг Монгол, Хятад, Англи хэл дээр боловсруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Олон улсын худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Гадаад худалдаа, нүүрсний зах зээл, борлуулалтын чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
3. Хятад хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх;
4. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
5. Мэргэжлийн ур чадвартай, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг байх;
6. MS хэрэглээний программууд дээр ажиллах өндөр чадвартай байх;
7. Албан бичгийг мэргэжлийн түвшинд боловсруулж, найруулах чадвартай байх;
8. Багаар болон бие даан ажиллах чадвартай байх;
9. Харилцааны өндөр соёлтой, зөв төлөвшил хандлагатай, хариуцлагатай байх
10. Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх;
11. Ажил төлөвлөх, судлах, гүйцэтгэх, тайлагнах чадвартай байх;
12. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
13. Төрийн болон албаны нууцыг хадгалах.
Сонирхож буй ажил горилогчид англи, хятад хэл дээрх resume болон cover letter-г анкетад дурдсан бусад бичиг, баримтын хамт бүрдүүлж 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/