АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ДУЛААН ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын хэлтэст Дулаан хангамжийн инженер /1 хүн/ ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна. 

Албан тушаалын зэрэглэл

Мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх

Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх

3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил

Өмнөговь аймаг, Цогтцэций сум

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

1. Халаалтын зуухны ашиглалт, барилга байгууламжийн дулаан хангамжийн хэвийн найдвартай байдлыг хангах, дулаан хангамжийн горим тооцоо, шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэлд инженерийн хяналт тавьж мэргэжлийн ажилчдын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах; 

2. Барилга байгууламжийн дулаан хангамж, инженерийн шугам сүлжээний төслүүдтэй холбогдолтой төлөвлөлт, гүйцэтгэл, тендерийн төслийн баримт бичгийг боловсруулах.

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага:  

1. Дулаан хангамжийн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Дулаан хангамжийн угсралт, ашиглалтын мэргэшсэн зэрэгтэй байх;

3. Дулаан хангамжийн салбарт 5-с дээш жил ажиллаж байсан туршлагатай байх;

4. Халаалтын зуухны тоног төхөөрөмж, дамжуулах, түгээх сүлжээний шугам хоолойн угсралт, ашиглалтын инженерээр ажиллаж байсан буюу энэ чиглэлээр ажиллах дадлагатай байх;

5. Халаалтын зуухны ажиллагааны горим боловсруулах, мэдээ өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвартай байх;

6. Шаардлагатай үед холбогдох стандарт, журам, хууль тогтоомжийн дагуу зөвлөмж, шийдэл санал боловсруулах чадвартай байх;

7. Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг ханган ажиллаж урсгал болон их засварын ажлын үе шат бүрд АА-ны стандарт болон шаардлагуудыг биелүүлж хяналт тавих чадвартай байх;

8. Ажлын үйл явцын журам, заавар боловсруулах чадвартай байх;

9. Ахлах мэргэжилтэнд улирлын болон урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад туслах чадвартай байх;

10. Шаардлагатай үед зуухны техникч, машинч нарт сургалт явуулж, зөвлөгөө өгөх чадвартай байх;

11. Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх;

12. Удирдан зохион байгуулах чадвартай байх;

13. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/