ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ БОЛЛОО

Компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газраас Улаанбаатар хот дахь төв оффисын ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг олгох сургалтыг өнөөдөр /2022.08.30/ зохион байгууллаа.

Галын аюулгүй байдлын сургалтыг танхим болон цахим хэлбэрээр орсноос гадна практик сургалтыг зохион байгуулав. Мөн энэ үеэр төв оффисын байруудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байрны үзлэгийг зохион байгууллаа.