ТӨСЛИЙН АВТОМАТЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕРИЙН ОРОН ТООНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Төслийн удирдлага, хөгжлийн хэлтсийн Төслийн автоматжуулалтын инженерийн орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.

Төслийн автоматжуулалтын инженерийн орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл www.zangia.mn болон www.ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 15 иргэн анкет ирүүлснээс 4 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.  

Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.