АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

 

ТӨМӨР ЗАМЫН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ГЭРЭЭТ АЖИЛТАН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн харьяа Төмөр замын албанд Төмөр замын удирдлага зохион байгуулалтын гэрээт ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Албан тушаалын зэрэглэл: Гэрээт ажилтан

Үндсэн ажилтан эсэх: Хөлсөөр ажиллах

Туршилтын хугацаатай эсэх: Байхгүй

Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

     1.    Компанийн урт болон дунд хугацааны бодлого, зорилт, холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд төмөр замын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй зохион байгуулах;

    2.    Компанийн хэмжээнд төмөр замын суурь бүтэц, барилга байгууламж, ирээдүйд хэрэгжих төсөл хөтөлбөрийн төмөр замтай холбоотой хэтийн төлөвлөлтөд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, санал боловсруулах;

    3.    Компанийн хэмжээнд төмөр замын үйл ажиллагаа эрхэлж буй охин компани /хувь эзэмшил/-ийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;

    4.    Ачааны терминалууд дээрх төмөр замтай холбоотой байнгын үйл ажиллагаанд хяналт тавих;

    5.    Төмөр замын ачаа тээвэрлэлтийн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бусад компаниуд хооронд үүсэх харилцааг зохицуулах журам, техникийн бичиг баримт, технологийн зурмаг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

    6.    Ачааны ачилтын техникийн нөхцөл боловсруулах;

    7.    Харьяа охин компанийн болон Тээвэр, зохицуулалтын хэлтсийн ажилтнуудад ачаа тээвэрлэлттэй холбоотой сургалт, танилцуулгын ажлуудыг зохион байгуулах;

    8.    Компанийн хэмжээнд төмөр замын  ачаа тээвэрлэлтийн технологит ажиллагаанд хяналт тавих, сайжруулах, боловсронгуй болгох санал дэвшүүлэх;

    9.    Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг зохиох, батлагдсан зурмагт дүн шинжилгээ хийх;

    10.  Төмөр замын үйл ажиллагаатай холбоотой технологи боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

    11.  Охин компанийн болон Тээвэр зохицуулалтын хэлтсийн ажилтнуудад төмөр замын тээвэр зохион байгуулалттай холбоотой сургалт, танилцуулгын ажлуудыг зохион байгуулах;

    12.  Төмөр замын салбарын судалгаа боловсруулж, хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган гүйцэтгэлд хяналт тавих;

    13.  Төмөр замын тарифын бодлого, тооцооллыг боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих;

     14.  Төмөр замын тээврийн, санхүүгийн болон бусад тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж удирдлагуудыг мэдээллээр хангах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

    15.  Компанийн дотоод нэгжүүдтэй уялдаа холбоотой хамтран ажиллахад удирдлагаар хангах;

    16.  Хамтын ажиллагааны хүрээнд ижил төрлийн төмөр замын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага:   

     1.    Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт, ашиглалтын инженер мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

     2.    Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх;

     3.    Бичиг баримт боловсруулах чадвартай байх;

     4.    Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;

     5.    Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх

    6.    Гадаад хэлний мэдлэгтэй байх;

    7.    Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

    8.    Төрийн болон албаны нууц хадгалах;

    9.    Ёс зүй, харилцааны соёлтой байх;

    10.  Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.