ТӨМӨР ЗАМЫН АЧАА ТЭЭВЭР ХАРИУЦСАН ГЭРЭЭТ АЖИЛТАН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн харьяа Төмөр замын албанд Төмөр замын ачаа тээвэр хариуцсан гэрээт ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Албан тушаалын зэрэглэл: Гэрээт ажилтан
Үндсэн ажилтан эсэх: Хөлсөөр ажиллах
Туршилтын хугацаатай эсэх: Байхгүй
Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Компанийн урт болон дунд хугацааны бодлого, зорилт, холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд төмөр замын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй зохион байгуулах;
2. Компанийн хэмжээнд төмөр замын суурь бүтэц, барилга байгууламж, ирээдүйд хэрэгжих төсөл хөтөлбөрийн төмөр замтай холбоотой хэтийн төлөвлөлтөд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, санал боловсруулах;
3. Компанийн хэмжээнд төмөр замын үйл ажиллагаа эрхэлж буй охин компани /хувь эзэмшил/-ийн ачаа тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;
4. Ачааны терминалууд дээрх төмөр замтай холбоотой байнгын үйл ажиллагаанд хяналт тавих;
5. Төмөр замын ачаа тээвэрлэлтийн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бусад компаниуд хооронд үүсэх харилцааг зохицуулах журам, техникийн бичиг баримт, технологийн зурмаг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
6. Ачааны ачилтын техникийн нөхцөл боловсруулах;
7. Харьяа охин компанийн болон Тээвэр, зохицуулалтын хэлтсийн ажилтнуудад ачаа тээвэрлэлттэй холбоотой сургалт, танилцуулгын ажлуудыг зохион байгуулах;
8. Компанийн хэмжээнд төмөр замын ачаа тээвэрлэлтийн технологит ажиллагаанд хяналт тавих, сайжруулах, боловсронгуй болгох санал дэвшүүлэх;
9. Хамтын ажиллагааны хүрээнд ижил төрлийн төмөр замын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллах.
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт, ашиглалтын инженер мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх;
3. Бичиг баримт боловсруулах чадвартай байх;
4. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;
5. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
6. Гадаад хэлний мэдлэгтэй байх;
7. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;
8. Төрийн болон албаны нууц хадгалах;
9. Ёс зүй, харилцааны соёлтой байх;
10. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.