ТЭЭВРИЙН ОНОВЧЛОЛЫН ГЭРЭЭТ АЖИЛТАН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр зохицуулалтын хэлтэст Тээврийн оновчлолын гэрээт ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Албан тушаалын зэрэглэл: Гэрээт ажилтан
Үндсэн ажилтан эсэх: Хөлсөөр ажиллах
Туршилтын хугацаатай эсэх: Байхгүй
Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Компанийн урт болон дунд хугацааны бодлого, зорилт, холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй зохион байгуулах;
2. Компанийн хэтийн төлөв байдалд үнэлгээ өгч, логистик хүчин чадлыг төлөвлөж, логистикийн тодорхой чиглэл асуудлаар хувилбар боловсруулж, сонголт хийх, судалгаа хийх, тооцох, төлөвлөх;
3. Ачаа тээврийн маршрут, газарзүйн зураглал, зардал зэргийг харьцуулан судлах, тооцоолол хийх, шийдвэр гаргуулах;
4. Зах зээлтэй уялдуулсан судалгааг тогтмол хийж удирдлагуудад танилцуулж ажиллах;
5. Үйл ажиллагааны хүрээнд компанийн нөөцийг тодорхойлох, оновчтой шийдэл боловсруулах;
6. Тээврийн логистикийн хэтийн төлөвт үнэлгээ өгөх, тээврийн зардлыг бууруулах, тээвэрлэлтийн оновчтой хэлбэрийг сонгох, явцыг зохион байгуулах, хяналт тавих.
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх;
2. Тээвэр, логистик, тээврийн эдийн засагчийн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
3. Аливаа ижил төстэй төсөл хөтөлбөр, түүнд холбогдох санхүү эдийн засгийн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;
4. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
5. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай байх;
6. Олон улсын санхүүгийн CFA сертификаттай бол давуу тал болно.
7. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
8. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
9. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
10. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.