АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

 

АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүү, эдийн засгийн хэлтэст Ахлах нягтлан бодогчийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Албан тушаалын зэрэглэл: Ахлах мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

     1. Үнэт цаасны бүртгэлийг хариуцаж, холбогдох ажлыг хийж гүйцэтгэх;

    2. Сар бүрийн эцэст ерөнхий журналын бичилтийг цаг хугацаандаа болон үнэн зөв байгаа эсэхийг СТОУС болон НББОУС-ын дагуу хянаж, удирдах;

    3. Санхүүжилт, хөрөнгө оруулалтуудын бүртгэлийг хариуцах;

    4. Урт болон богино хугацаат хөрөнгө оруулалт, авлага, өглөгийн бүртгэлийг хариуцах;

    5. Компанийн санхүүгийн тайланг СТОУС болон НББОУС-ын дагуу бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

    6. Нэгтгэсэн санхүүгийн тайланг СТОУС болон НББОУС-ын дагуу бэлтгэх, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

    7. Удирдлагыг оновчтой шийдвэр гаргахад шаардлагатай үнэн зөв санхүүгийн мэдээллээр хангах;

    8. Компанийн гадаад мэдээлэл хэрэглэгчдийг санхүүгийн мэдээллээр хангах;

   9. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хангаж ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага: 

    1. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх /Голч дүн 3.5-аас доошгүй байх/;

    2. CPA эсхүл ACCA-ын шалгалтуудыг өгч тэнцсэн эсвэл зэргийг эзэмшдэг байх;

    3. E&Y, PWC, Deloitte, KPMG зэрэг олон улсын аудитын компаниудад 2 болон түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай байх;

    4. Санхүүгийн тайлагналын болон нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын мэдлэгтэй байх;

    5. Монгол улсын татварын орчны мэдлэгтэй байх;

    6. Уул уурхайн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.

    7. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;

    8. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

    9. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.