ХУУЛЬЧ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гэрээ, эрхзүйн хэлтэст Хуульчийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Гэрээ хэлцэл боловсруулах, хянах (Борлуулалт, худалдан авалтын гэрээ хэлцлүүд, нууцлалын гэрээ, үйлчилгээний гэрээ, борлуулагчийн гэрээ г.м.);
2. Компанийн төрөл бүрийн үйл ажиллагаа, бизнесийн асуудлуудтай холбоотой хууль, эрхзүйн зөвлөгөө өгөх, тэдгээртэй холбоотойгоор компанийн удирдлагуудтай хамтран ажиллах;
3. Компанийн гүйлгээнүүдтэй холбоотой баримт бичгийг бэлтгэх, хянах, шаардлагатай тохиолдолд гаднын зөвлөхүүдтэй хамтран ажиллах;
4. Хууль эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулах, судалгаа хийх
5. Гаднын талуудтай (зохицуулагч, хөндлөнгийн зөвлөх, төрийн байгууллага г.м.) харилцах, хамтран ажиллах;
6. Компанийн бизнест нөлөөлж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, үйл ажиллагааны талаар байнга мэдээлэлтэй байх;
7. Компаниас оноосон бусад үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Хууль, эрхзүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3. Монгол болон англи хэлээр бичих болон ярианы чадвар өндөр байх;
4. Бусадтай харилцах, хэлэлцээр хийх ур чадвартай байх;
5. Санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
6. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
7. Үнэт цаасны зах зээлд ажиллах мэргэжлийн эрхийн үнэмлэхтэй бол давуу тал болно.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.