ЛОГИСТИКИЙН ПРОГРАММ ХАНГАМЖ, ДАТА АНАЛИСТ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА
Салбарын Тээвэр логистикийн газрын нүүрс ачилт логистикийн төвд Логистикийн программ хангамж, дата аналист ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Нэгдсэн болон дэд терминалуудын төслийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлагнах, нэгтгэх, зөрүүтэй мэдээллийг хянах, эцсийн шатны боловсруулалтыг хийх;
2. Шинжилгээний үр дүн, ажиглалт, өгөгдлийн сайжруулалт, хэрэгцээ шаардлагыг төслийн бүх түвшний оролцогч талууд, тэр дундаа төслийн ахлах шинжээч, удирдлага, бусад мэргэжилтнүүдэд болон бусад гуравдагч этгээдэд ойлгомжтой байдлаар илэрхийлэх;
3. Төслийн шаардлага болон эрсдэлийн үндсэн үзүүлэлтүүдэд байнгын хяналт тавих;
4. Өгөгдлийн шинжилгээг боловсруулах (мэдээлэл олж авахаас эхлээд дүн шинжилгээ хийх замаар), үр дүнг тайлбарлах, үр дүнгийн бичгээр тайлан гаргах; шаардлагатай бол илүү гүнзгий дүн шинжилгээ хийх;
5. Тээврийн нэгдсэн программд мэдээлэл оруулах, сайжруулах;
6. Төслийг сайжруулах, дэмжих зорилгоор өгөгдлийг ашиглах боломжийг тодорхойлж, санал болгох;
7. Бусад мэргэжилтнүүдийн загварын үр дүнд дүн шинжилгээ хийх, ахлах шинжээчийн загварчлалын дагуу төслийг хөгжүүлэх;
8. Нэгдсэн терминалын хөрөнгө оруулалтын болон бүтээн байгуулалтын дүн шинжилгээг хийх;
9. Нүүрсний борлуулалтад нөлөөлж буй гадаад ба дотоод орчны дүн шинжилгээ хийж, мэдээлэлтэй байхын тулд салбарын нийтлэлүүдийг тасралтгүй хянаж төслийг хөгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
2. Байгууллагын эрхэм зорилго, бизнесийн хэрэгцээг хангахын тулд мэдлэгээ ашиглаж, өгөгдлийн аналитик үйлчилгээ үзүүлэх;
3. Маш сайн илтгэх, бичгийн болон аман харилцааны ур чадвартай байх;
4. Программ хангамж, Статистик, Санхүү, Эдийн засаг, логистикоор бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
5. Байгууллагын бүх түвшний оролцогч талууд, тэр дундаа ахлах болон удирдлагад нарийн төвөгтэй ойлголтуудыг амаар тодорхой илэрхийлэх чадвартай байх;
6. Олон, зэрэгцсэн төсөл дээр ажиллах, заасан хугацаандаа бие даан ажиллах чадвартай байх;
7. Хийсвэр асуудлуудын практик шийдлүүдийг тодорхойлж, санал болгох чадвартай байх;
8. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх; /Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно./
9. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай байх;
10. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
11. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
12. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
13. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.