АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ЭДИЙН ЗАСГИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

Салбарын Тээвэр логистикийн газрын нүүрс ачилт логистикийн төвд Эдийн засгийн мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

    1. Компанийн урт болон дунд хугацааны бодлого, зорилт, холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй зохион байгуулах;

    2. Компанийн хэтийн төлөв байдалд үнэлгээ өгч, логистик хүчин  чадлыг төлөвлөж, логистикийн  тодорхой чиглэл асуудлаар хувилбар боловсруулж, сонголт хийх, судалгаа хийх, тооцох, төлөвлөх;

    3. Логистикийн зардал бууруулах, нийлүүлэлтийн хэлхээний үйл ажиллагаа болон мэдээллийн системийг удирдан зохион байгуулах;

    4. Үйлдвэрлэл үйл ажиллагааны логистикийн хүрээнд нөөцийн удирдлага, үйлдвэрлэлийн процесс, тоног төхөөрөмж, материалын урсгал, мэдээллийн урсгал, зардлын урсгалыг төлөвлөх, зохион байгуулах;

    5. Тээврийн логистикийн хэтийн төлөвт үнэлгээ өгч, тээврийн зардлыг бууруулах, тээвэрлэлтийн оновчтой хэлбэрийг сонгох, тээвэрлэлтийн логистик үйл ажиллагааг зохион байгуулах, ачих буулгах  үйл явцыг зохион байгуулах, хяналт тавих;

    6. Логистикийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд математик, эдийн засаг, бизнес, менежментийн шинжлэх ухааны зарчмуудыг ашиглах;

    7. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил, үүргүүдийг гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах шаардлага: 

    1. Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх;

    2. Эдийн засаг, гааль, тээврийн менежментийн мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх;

    3. Аливаа ижил төстэй төсөл хөтөлбөр, түүнд холбогдох санхүү эдийн засгийн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;

    4. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;

    5. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай байх;

    6. Олон улсын санхүүгийн CFA сертификаттай бол давуу тал болно.

    7. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;

    8. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;

    9. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;

  10. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.