ТЕРМИНАЛЫН УДИРДЛАГА, МЕНЕЖМЕНТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА
Салбарын Тээвэр логистикийн газрын нүүрс ачилт логистикийн төвд Терминалын удирдлага, менежмент хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Компанийн урт болон дунд хугацааны бодлого, зорилт, холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд нэгдсэн терминалын төслийн ТЭЗҮ-г боловсруулах;
2. ТЭЗҮ-г холбогдох хууль, дүрэм журам, стандарт норм нормативын дагуу хийж гүйцэтгэх;
3. Нэгдсэн терминал болон дэд терминал байгуулах төслийн ажлуудыг хийж гүйцэтгэх;
4. ТЭЗУС-ны хүрээнд ажиллаж байгаа багуудын өдөр тутмын ажиллагааг, хянах,зохицуулах, уялдуулах;
5. ЭТТ болон ТЭЗҮС-ын багийн уялдааг хангах;
6. Терминал, нэгдсэн терминалын өдөр тутмын үйл ажиллагааны бусад албад хэлтэстэй уялдан ажиллах холбоог хангах;
7. Нэгдсэн болон дэд терминалуудын барилга байгууламж, төлөвлөлт, танилцуулгыг хийх;
8. ТЭЗУС-ны хүрээнд багуудын өдөр тутмын ажилд мэдээ мэдээллээр хангах;
9. ТЭЗУС-ны хүрээний бичиг баримтын эргэлтийг хангах;
10. Албан бичиг боловсруулах, судалгааны ажлын баримтуудыг нэгтгэх, 7 хоног, сараар төслийн нэгдсэн тайлан гаргах;
11. Ерөнхий зураг төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд зэргийг баримтжуулж терминалын бүтэц системийг тодорхой болгох.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, хэлний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх;
3. Компьютерын хэрэглээний бүхий л программууд дээр ажилладаг байх;
4. Уул уурхай болон нүүрсний зах зээлийн талаар мэдлэгтэй байх;
5. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх; /Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно./
6. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай байх;
7. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
8. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
9. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
10. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.