АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст “Хөдөлмөрийн эрүүл ахуйч”-ын ажлын байранд 1 ажилтан /түр орон тоон дээр/ шалгаруулж авна. 
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг: 
Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргүүдийг хийж, гүйцэтгэх 
  • Мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн менежментийн тогтолцоог уурхайн хэмжээнд бий болгон хөгжүүлэх;
  • Удирдлага болон нийт ажилтныг хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх;
  • Хөдөлмөрийн нөхцөлийн судалгааг тогтмол хийж, эрүүл ахуйн хяналтын тогтолцоог хэвшүүлэх;
 
1. Дараах сэдвийг дээд боловсролын сургалт болон тасралтгүй сургалтаар зайлшгүй судалсан байна.
Үүнд:
  • Байгалийн ухааны суурь хичээлүүд / хими, физик, биологи/
  • Хүний биеийн физиологи
  • Тархвар судлал
  • Хор судлал
  • Хөдөлмөрийн эрүүл ахуй
  • Эргономик
  • Шуугиан ба физикийн аюултай хүчин зүйлс
  • Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын суурь ойлголт
Тавигдах шаардлага: 
  • Дээд боловсролын сургалтанд 4 жилээс багагүй хугацаанд суралцсан бакалаврын зэрэгтэй; 
  • Дипломын голч дүн 3.0-с дээш байх; 
  • 6 сараас доошгүй хугацаанд хөдөлмөрийн эрүүл ахуйн практик үйл ажиллагааг эрхэлсэн байна.
  • Хөдөлмөрийн эрүүл ахуй нь ажлын орчны хүчин зүйлсийн өртөлтийг хэмжиж, үнэлэх, өртөлтийг бууруулах, арилгах хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгддэг учраас Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн багажийг ашиглаж, хэмжилт хийх чадвартай байх;
  • Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд физик, хими, биологи, эргономикийн сөрөг хүчин зүйлсээс сэргийлэх, ажлын байр болон орчны бохирдлоос ажилтны эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийн талаар ойлголт мэдлэгтэй байх шаардлагатай.
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай; 
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Хувь хүний нууцын тухай хуулийг чанд мөрдөж ажиллах;
  • Тогтвор суурьшилтай ажиллах;
  • Хөдөө, орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай; 
  • Бүтээлч, суралцах чадвартай, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэлтэй; 
  • Англи хэлний мэдлэгтэй. 
 
Хөдөлмөр аюулгүй байдлын үндсэн  чиглэлээр гадаад, дотоодод суралцаж байсан, хэлний мэдлэгтэй бол  давуу тал болно. 
Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү. 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг erdenestt.mn сайтаас татаж, бөглөх 

 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төвийн 303 тоот,
Утас: 976-75055555 /308,309,310/