ТӨСЛИЙН БАРИЛГЫН ИНЖЕНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төслийн удирдлага, хөгжлийн хэлтэст Төслийн барилгын инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Төслийн нарийвчилсан инженерчлэл, бүтээн байгуулалтын үеэс үйл ажиллагаанд оруулж, хүлээлгэн өгөх хүртэл нь дэмжлэг үзүүлэн ажиллах;
2. Төслийн зураг төсөл боловсруулахад оролцох, барилга угсралтын үе шатанд Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, шаардлагатай хөндлөнгийн хяналт тавих;
3. Захиалагчийн Чанарын Үнэлгээ/Чанарын Хяналтын үйл ажиллагааг хариуцан ажиллах, Гүйцэтгэгчийн Чанарын Үнэлгээ/Чанарын Хяналтын үйл ажиллагаанд хяналт тавих;
4. Төслийн хуваарьт хугацаа, зардал, чанарын шаардлагуудыг хангуулах чиглэлээр Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах;
5. Гүйцэтгэгчийн зүгээс ирсэн талбайн инженерчлэлийн асуудал, өөрчлөлтүүдийг зохицуулж дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;
6. Гүйцэтгэгчийн өдөр тутмын үйл ажиллагааг зураг төсөл, норм, стандарт, ажлын аргачлалын дагуу хийгдэж буй эсэхэд хяналт тавьж дэмжлэг үзүүлэх, гарсан асуудлыг шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд гарсан асуудлыг арилган залруулах арга хэмжээ авах;
7. Төслийн үе шатанд шаардлагатай оролцогч талуудаас хамаарах зөвшөөрөл, ил далд ажлын акт, баримт бичгийн бүрдлийг хууль, дүрэм журмын дагуу цаг хугацаанд авч, эмхлэн цэгцлэх, архивлах ажлуудыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
8. Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийг сайжруулахад чухал ач холбогдолтой ажил, инженерчлэлийн аргачлал өөрчлөлтүүдийг илрүүлэн тодорхойлох, удирдлагаа мэдээллээр хангах;
9. Төслийн үйл явц, гүйцэтгэлийн ажлын өдөр, 7 хоног, сар, улирал, жил тутмын тайлан, төлөвлөгөө болон ноцтой асуудлуудтай холбоотой тайлангуудын гаргах;
10. Гүйцэтгэгчийг Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар гаргасан хууль дүрэм, тушаал заавар, зааварчилгааг хэрэгжүүлж буй эсэхэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авах.
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Барилгын инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Мэргэжлээрээ 5-оос доошгүй жил уул уурхай, иргэний барилга байгууламж, хүнд үйлдвэрлэлийн барилгын салбарт ажилласан байх;
3. Уул уурхайн төслийн барилга байгууламжийн талаарх мэдлэгтэй байх;
4. Төслийн удирдлага болон холбогдох чиглэлээр сайн мэдлэг, туршлагатай байх;
5. Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн Autocad, 3D CAD, Microsoft project зэрэг программ дээр ажиллах, төлөвлөх чадвартай байх;
6. Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш төвшний чадвартай байх;
7. Ижил төстэй уул уурхайн төслүүд дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
8. Нүүрсний баяжуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
9. Барилга угсралтын урт болон богино хугацааны төлөвлөгөө гаргах чадвартай байх;
10. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;
11. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;
12. Төрийн болон албаны нууц хадгалах;
13. Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах;
14. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
15. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч hr@erdenestt.mn, info@erdenestt.mn хаягаар илгээж болно.)
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.