АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ВИЗУАЛ ДИЗАЙНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын хэлтэст Визуал дизайнерын ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна. 

 

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

1. Барилга архитектурын зураг төсөлд интерьерийн болон экстерьерийн 3D рендер зураг, бичлэгийг боловсруулах;

2. Архитекторуудтай зөвшилцөн, хамтарч ажиллах;

3. Видео монтаж хийж гүйцэтгэн төслийн видео танилцуулгыг боловсруулах;

4. Хэвлэлийн график дизайныг хийж гүйцэтгэн төслийн танилцуулга постер, брошюрын загварыг боловсруулах;

5. Барилга байгууламжийг барих явцад зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэх.

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага:  

1. Интерьер дизайнер эсвэл график дизайнер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Дизайнер мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан байх;

3. Барилгын зургийн болон график дизайны программууд дээр ажилладаг байх;

4. Бичиг баримт боловсруулах чадвартай байх;

5. Англи хэлний ярианы болон бичгийн дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;

6. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

7. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

8. Төрийн болон албаны нууцыг хадгалах.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.