ЭЗЛЭХҮҮН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН МЭРГЭШСЭН АРХИТЕКТОР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөвлөлт, зураг төслийн хэлтэст Эзлэхүүн төлөвлөлтийн зураг төслийн мэргэшсэн архитекторын ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Барилга архитектурын зураг төсөл /Загвар зураг, ажлын зураг/ бие даан болон, хамтран боловсруулах;
2. Барилга бүтээцийн зураг төслийн инженертэй зөвшилцөн, хамтарч ажиллах;
3. Барилга байгууламжийн үүрэг зориулалтыг үнэлэх, эзлэхүүн төлөвлөлтийн функциональ схем байгуулах, зураг төсөл зохиох норм дүрмийн шаардлагыг хангах;
4. Барилга угсралтын явцад үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх, гарсан доголдлын шалтгааныг судалж тодорхойлоход Барилга бүтээцийн инженертэй зөвшилцөх;
5. Барилга байгууламжийг барих явцад зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэх;
6. Барьж дууссан барилга байгууламжийг техникийн комисст хүлээлгэх өгөх, холбогдох бичиг баримтыг бэлтгэх.
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Эзлэхүүн төлөвлөлтийн архитектор мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Мэргэшсэн зэрэгтэй байх /заавал/;
3. Архитектор мэргэжлээр 6-аас доошгүй жил ажилласан байх;
4. Барилгын зургийн болон график дизайны программууд дээр ажилладаг байх;
5. Бичиг баримт боловсруулах чадвартай байх;
6. Удирдан зохион байгуулах чадвартай байх;
7. Англи хэлний ярианы болон бичгийн дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
8. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;
9. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
10. Төрийн болон албаны нууцыг хадгалах.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.