АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХҮҮХДИЙН АРГА ЗҮЙЧ ГЭРЭЭТ АЖИЛТАН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Аж ахуйн албанд Хүүхдийн арга зүйч ажлын байранд гэрээт ажилтан шалгаруулж авна.

 

Албан тушаалын зэрэглэл: Гэрээт ажилтан

Үндсэн ажилтан эсэх: Хөлсөөр ажиллах

Туршилтын хугацаатай эсэх: Байхгүй

Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

 

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

1. Цэцэрлэгийн болон, бага сургуулийн хүүхдүүдэд сургалтын хөтөлбөрийг багшийн бие даасан хөтөлбөрөөр дамжуулан шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай, тогтвортой хэрэгжүүлж, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх;

2. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хоол, хүнсний ариун цэврийг сургалтын орчинд хариуцаж, халдварт өвчин, гэмт халдлага, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, асран хамгаалах үйл ажиллагааг эцэг, эх, асран хамгаалагчийн байнгын оролцоо дэмжлэгтэйгээр гүйцэтгэх;

3. Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгэмшихүйн хөгжлийг цэцэрлэг, сургууль,  гэр бүл, нийгмийн бусад орчинд адил тэгш хангахуйц сургалт, үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, энэ чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөгөө өгч, хамтран ажиллах;

4. Компанийн хүүхдийн өрөөний сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, өрөөний бүрэн бүтэн байдлыг хариуцаж, хяналт тавьж ажиллах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

1. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш, мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Цэцэрлэг болон бага, дунд сургуульд 2-5 жил ажилласан туршлагатай байх;

3. Багшлах эрхийн үнэмлэхтэй байх;

4. Компьютерын зохих программуудыг хэрэглэх, мэдээлэл боловсруулах;

5. Бага насны хүүхдийн хөгжлийн түвшинд тохирсон биеийн хөдөлгөөний эв дүй, сэтгэцийн тэнцвэрт байдал, дасан зохицохуйн чадвартай байх;

6. Бага насны хүүхдийн онцлог байдал, хөгжлийн ялгаатай хэрэгцээ, тулгамдсан асуудлыг мэдэрч, ойлгох;

7. Зохих төвшний англи хэлний мэдлэгтэй байх;

8. Ёс суртахууны хэм хэмжээг алдалгүй сахиж, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, багш, удирдлагатай зөв зохистой харилцах;

9. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

10. Багаар ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.