АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ArcGIS ПРОГРАММ ДЭЭР АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мэдээллийн технологи, инновацын хэлтэст ArcGIS программ дээр ажиллах мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

 

Албан тушаалын зэрэглэл: Гэрээт ажилтан

Үндсэн ажилтан эсэх: Хөлсөөр ажиллах

Туршилтын хугацаатай эсэх: Байхгүй

Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1. ArcGIS программ дээр байгууллагын удирдлага хяналтын мэдээллүүдийг хүлээн авах, боловсруулан дүн шинжилгээ хийх, тайлан төлөвлөгөө гаргах, удирдлагуудад танилцуулах;

2. Шинжилгээний үр дүн, ажиглалт, өгөгдлийн сайжруулалт, хэрэгцээ шаардлагыг удирдлагууд болон хэлтсийн ажилтнуудад ойлгомжтой байдлаар гаргаж танилцуулах;

3. Нэгдсэн удирдлагын программын өгөгдлийн шинжилгээг боловсруулан, төслүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өгөгдлийг ашиглах боломжийг тодорхойлж санал болгох;

4. ArcGIS программ дээр өөрийгөө байнга хөгжүүлэх, сургалтад хамрагдах, программын шинэчлэлтийг тогтмол хийх;

5. Мэдээллийн технологи, инновацын мэдээ мэдээлэл, техник технологийг судлах, танилцуулах.

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

1. Мэдээллийн систем, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх;

3. Компьютерын хэрэглээний бүхий л программууд дээр ажилладаг байх;

4. Статистикийн SPSS Statistics дээр ажиллаж байсан бол давуу тал болох; 

5. Англи, Орос хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх; 

6. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай байх;

7. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;

8. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;

9. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;

10. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.