АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ArcGIS ПРОГРАММ ДЭЭР АЖИЛЛАХ ПРОГРАММИСТ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мэдээллийн технологи, инновацын хэлтэст ArcGIS программ дээр ажиллах программистын ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

 

Албан тушаалын зэрэглэл: Гэрээт ажилтан

Үндсэн ажилтан эсэх: Хөлсөөр ажиллах

Туршилтын хугацаатай эсэх: Байхгүй

Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:  

1. ArcGIS программ дээр байгууллагын удирдлага хяналтын программ дээр байгууллагын бусад серверүүд (Санхүүгийн программ, ERP систем, Тээврийн программ, GPS хяналтын программ гэх мэт) дээрээс мэдээлэл хүлээн авах дундын платформын программ бичих, шаардлагатай өгөгдлийн сангийн холболтуудыг хийх;

2. Программ хангамжийн шинэчлэлтүүдийг (update) цаг тухайд нь хийх, мэдээллийн хамгаалалт, өгөгдлийн сангийн back up үүсгэх;

3. Байгууллагын вэбсайтын ерөнхий загвар болон бүтцийн мэдээ, мэдээллийг шинэчлэх, засварлах;

4. Мэдээллийн технологи, инновацын мэдээ мэдээлэл, техник технологийг судлах, танилцуулах.

 

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

1. Программ хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх;

3. Компьютерын хэрэглээний бүхий л программууд дээр ажилладаг байх;

4. Python, Django, Vue js nuxt js, C++ программчлалын хэлтэй байх; 

5. LINUX, UBUNTU, MySQL, POSTGRESQL, NGINX өгөгдлийн сан болон сервер дээр ажилладаг байх;

6. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай байх;

7. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;

8. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;

9. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;

10. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.