ERP СИСТЕМ АШИГЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Программ хангамжийн албанд ERP систем ашиглалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Компанид нэвтэрч буй ERP нэвтрүүлэлтийн үйл явцыг дэмжин зохион байгуулах, салбар болон нэгжүүдийн хариуцсан модулиудын уялдаа холбоог шинжлэх, системийн урсгалд шинжилгээ хийх;
2. ERP систем ашиглалтын явцад гарах алдааг тодорхойлж засуулах, сайжруулах санал, шийдэл гаргах;
3. Анхан шатны мэдээлэл оруулах, цугларсан дата өгөгдөлд шинжилгээ хийх, тайлан төлөвлөгөө гаргах, удирдлагуудад танилцуулах;
4. ERP системийг тайлбарлан танилцуулах, сургалт явуулах, сургалтын гарын авлага бэлдэх, сургалтад хамрагдах;
5. Мэдээллийн технологи, инновацын хэлтсийн бусад технологийн судалгаа, захиалгын хуудас, техникийн тодорхойлолт, дотоод гадаад албан бичиг боловсруулах, судалгааны ажлын баримтуудыг нэгтгэх, 7 хоног, сар, улирлаар ажил үүргийн нэгдсэн тайлан, төлөвлөгөө гаргах гэх мэт дотоод ажилд оролцох;
6. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Уул уурхайн чиглэлээр чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. ERP системд ажиллаж эсвэл нэвтрүүлж байсан туршлагатай байх;
3. Систем шинжилгээ, кодчилол ойлгодог байх;
4. Компьютерын хэрэглээний бүх программууд, оффисын тоног төхөөрөмжүүд дээр дээр ажилладаг байх;
5. Англи хэлний хэрэглээний чадвартай байх;
6. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай байх;
7. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
8. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
9. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
10. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.