ЗУУХНЫ МАШИНЧ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын хэлтсийн Зуухны машинчийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Салбарын хэмжээнд ашиглагдаж байгаа халаалтын зуухыг батлагдсан дүрэм, горим зааврын дагуу галлах, ашиглалт аюулгүй байдлыг хангаж ажиллах;
2. Удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
3. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
2. Уурын ба усан халаалтын зуухны машинчийн сургалтад хамрагдсан байх;
3. Зуухны ашиглалт засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
4. Туузан дамжуурга /конвейер/ дээр ажиллаж байсан туршлагатай байх;
5. Техник сэтгэлгээ сайтай, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох, засварлах чадвартай байх;
6. Багаар ажиллах чадвартай байх;
7. Ажлын ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
8. Харилцааны соёлтой, зөв хандлагатай байх;
9. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
10. Төрийн болон албаны нууцыг хадгалах.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.