АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХИМИ ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕР /ТҮР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийн  хэлтэст Хими технологийн инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн /түр/

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

1. ТЭЗҮ, Үндсэн зураг төсөл боловсруулах шатанд технологийн сонголт, холбогдох туршилт судалгааны ажлуудыг хариуцаж ажиллах

2. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд мэргэжлийн түвшинд оролцох, санал зөвлөмж өгөх

3. Төсөл, судалгааны ажлуудад техникийн шийдэл гаргах үйл ажиллагаанд мэргэжлийн түвшинд оролцох

4. Ордын нүүрсний бүх төрлийн судалгаа, шинжилгээ болон гаднын байгууллага, компаниудын гэрээт төлбөртэй шинжилгээ хариуцан гүйцэтгэх

5. Нүүрсний гүн боловсруулалт, хими технологийн судалгаа, технологийн схем сонгох, боловсруулах, боловсронгуй болгох

6. Лабораторийн болон үйлдвэрийн туршилтын ажлыг зохион байгуулах, удирдах

7. Компаниас зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох

8. Хэлтсийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлуудын жил, улирал, сарын төлөвлөгөө, тайлан гаргах

9. Төлөвлөлт үйл ажиллагаанд шаардлагатай асуудлыг хэлтсийн даргад санал болгон, сар улирлын төлөвлөгөөнд тусгуулах

10. Тулгамдсан зарим асуудал, сэдвээр хурал зөвлөгөөн, уулзалт ярилцлага зохион байгуулах санал санаачилга гаргах

11. Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийн чанар, арга зүйд анхаарал тавьж албаны инженер техникийн ажилтнуудад ажлын чиглэл өгөх

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Химийн технологи, Химийн инженерчлэл, Ашигт малтмалын баяжуулалтын технологич мэргэжилтэй

2. Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

3. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх

4. Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн Micromine, Mixex, Autocad, Mitsim Datamine, Aspen Plus/ Chemcad зэрэг программ дээр ажиллах, төлөвлөх чадвартай байх

5. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх

6. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх

7. Гадаад хэлний /Англи болон Хятад/ мэдлэгтэй байх

8. Төрийн болон албаны нууц хадгалах

9. Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.