АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ЗУРАГ ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн дэд терминалд Зураг төслийн мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

    1. Терминалын цогцолборын бүтэц зохион байгуулалт, ачих буулгах ажлын технологи, овоолгын талбай, дэд терминалиуд руу орох салбар төмөр зам барих, авто тээврээр ирэх, экспортод хилээр нэвтрүүлэх авто зам, хилийн гарц хүртэлх авто замын трасс, дэд терминал руу ирэх галт тэрэгний хөдөлгөөний эрчим, зурмаг, ачилт буулгалтын фронтын урт, талбайн хэмжээг зураг төсөлд нормативын дагуу шаардлагатай ачилт буулгалтын машин механизмыг тоог тооцоолох, Тээвэрлэлтэд шаардлагатай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг тооцоог гаргах, терминалын план зураг гаргах, үйлчлэх өртөөний боловсруулах чадварын тооцоо хийх, хүрэлцээгүй тохиолдолд өргөтгөл төлөвлөх, дэд терминалиуд нь компанийн борлуулалтын төлөвлөгөөний хэмжээг хангах хүчин чадалтайгаар төлөвлөгдөх, хэрэв хэсгийн өртөөнд биш бол сэлгээний илчит тэрэг ашиглах депогийн хэсэг сэлгээний бригадыг төлөвлөх, ачааны контор, өртөөний Ачаа тээврийн үзлэгийн технологи, АВХ, төмөр замын экспедитор ажиллах тооцоог гаргах, хэсгийн биш хот суурин түшиглээгүй өртөөнд ажилчдын кемп төлөвлөх, ТЭЗУС-нд зориулж Хөрөнгө оруулалт , ашиглалтын зардлын баримжаа төсөв гаргах, компанийн стратегийн төлөвлөгөөгөөр борлуулалтын хэмжээ нэмэгдвэл нөөц талбай, өргөтгөлийн боломжийг зураг төсөлд тусгах;

    2. Олон улсын болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Нүүрс ачиж буулгах талбайн дэвшилттэй технологи, шилдэг туршлага,  техникийн шийдлийг зөвлөмждөө гаргах;

    3. Төмөр замын тухай хууль, Тээврийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Монгол улсын хилийн тухай хууль, МНС стандарт болон бусад шаардлагатай стандарт, норм нормативыг ашиглах,  компанийн зүгээс өгөх захиалга техникийн даалгаврын хүчин чадлыг хангасан баталсан судалгааны бичиг баримтдаа нотлон харуулах;

    4. Зураг төслийн инженер нь одоо ашиглаж байгаа байгаа Гашуунсухайт боомтын Нүүрс ачиж буулгах талбайнуудын давуу болон сул талуудыг дурдан зураг төсөлдөө давуу талыг үндэслэн дүн шинжилгээгээр илэрхийлэх;

    5. Уг дэд терминалиудын зураг төсөл нь Хөрөнгө оруулагч нарт итгэл үнэмшил төрүүлэх, хөрөнгөө оруулалтаа бүрэн нөхөхийг нотлон харуулах;

    6. Төслийн бичиг баримтын боловсруулалтдаа компанийн стратеги төлөвлөгөөний зорилго чиглэлийг хангасан байх;

   7. Дэд терминалиудын зураг төсөл боловсруулалтад шаардлагатай байгаа хууль , холбогдох хот суурин газрын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах, технологийн шийдлийн аргачлал, стандарт, барилгын ажлын дүрэм, норм норматив, жишиг төслийн судалгаа, бусад шаардлагатай мэдээллийн санг ашиглах; 

   8. Зураг төсөлд байгаль орчин, хүн ам суурьшлын бүсэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр терминал дээр салхины хаалт, гэрэлтүүлэг, тоос намдаах бусад төхөөрөмж санал болгох;

   9. Нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахад шаардагдах үндэслэлийг бүрэн гаргах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

    1. Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан, Нүүрсний терминал төлөвлөлтийн  туршлагатай байх;

    2. Томоохон төсөл хөтөлбөр, түүнд холбогдох зураг төсөл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;

    3. Англи хэлний хэрэглээний чадвартай байх; /Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно./

    4. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;

    5. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;

    6. Ярианы болон бичгийн харилцааны ур чадвартай байх;

    7. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.