АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр, зохицуулалтын хэлтэст Тээвэр логистикийн мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

1. Компанийн урт болон дунд хугацааны бодлого, зорилт, холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд төмөр замын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй зохион байгуулах;

2. Компанийн тээвэр зуучийн үйл ажиллагааны өдөр тутмын үйл явцыг зохион байгуулах;

3. Компанийн орлогыг нэмэгдүүлэх, Компанийн тээврийн захиалгыг хянах;

4. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бараа, бүтээгдэхүүн худалдан авагч нарт тээврийн цогц үйлчилгээ үзүүлэх шийдлийг тодорхойлох, үнэлгээ тооцоолж гаргах, худалдан авагчийн хүссэн газар худалдан авсан барааг хүргэж өгөх зохион байгуулалтыг хариуцах;

5. Тээврийн талаар судалгаа, төлөвлөлт хийх, үнэ тооцоолох, гүйцэтгэлд хяналт тавих;

6. Тээврийн зохион байгуулахтай холбоотой бүх төрлийн зардлын тооцоог хийх, бичиг баримт бүрдүүлэх, тээврийн эрсдэлүүдийг урьдчилан тооцоолж удирдлагуудыг мэдээллээр хангах;

7. Тээвэр зуучлалын үйлчилгээний нэр төрлийг тодорхойлох;

8. Тээвэр зуучлалын үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх;

9. Бүтээгдэхүүнийг гуравдагч, дөрөвдөгч орнуудад хүргэх тээврийн тооцоолол, чиглэлийг боловсруулах;

10. Мэргэжлийн чиглэлийн дагуу хамтран ажиллах бүх төрлийн гэрээ, хэлцэлд санал боловсруулж хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

11. Дэвшилтэд техник, технологи судалж, нэвтрүүлэх, тээвэр зохион байгуулалт, эцсийн хэрэглэгч хүртэл тээвэрлэх боломж болон бусад ажлуудын талаар судалгаа боловсруулж, хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган гүйцэтгэлд хяналт тавих;

12. Тээврийн, санхүүгийн болон бусад тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж удирдлагуудыг мэдээллээр хангах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

13. Компанийн дотоод нэгжүүд, холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллах;

14. Нэгжийн харьяа ажилтнуудыг үр дүнтэй ажиллуулах, бүтэц орон тооны талаар санал гаргах, ажилтнаа хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах, шагнах, хариуцлага тооцох зэрэг асуудлуудаар саналаа шууд харьяалах удирдлагад тавьж шийдвэрлүүлэх болон бусад ажлуудыг зохион байгуулах.

 

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага:  

1. Тээвэр, олон улсын тээвэр, логистикийн менежмент мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай байх;

3. Асуудлыг шийдэх, зөвшилцөх чадвартай байх;

4. Гадаад хэлний мэдлэгтэй байх;

5. Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх;

6. Уул уурхай болон нүүрсний зах зээлийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно.

7. Бичиг баримт боловсруулах чадвартай байх;

8. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;

9. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;

10. Ачаалал даах чадвартай байх;

11. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.