АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТЭЭВЭР ЗУУЧ, ГААЛЬ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр зохицуулалтын хэлтэст Тээвэр зууч, гааль хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

1. Компанийн урт болон дунд хугацааны бодлого, зорилт, холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй зохион байгуулах;

2. Бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгч хүртэл тээвэрлэх боломж, тээврийн болон технологийн чиглэл, эдийн засгийн үндэслэл, ачаа тээвэрлэлтийн  зураглалыг  боловсруулах, тээврийн хугацааг тодорхойлох;

3. Ачааг хүлээн авах, тээвэрлэх, хүргэх үйлчилгээг баримт бичигт заасан журмын дагуу зохион байгуулах, хяналт тавих;

4. Нүүрс тээврийн болон дагалдах бусад баримт бичиг, ачааны гаалийн мэдүүлэг болон бараа, бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлт хийх, бусад баримт бичгийн бүртгэл хийх;

5. Бараа тээвэрлэлтийн тэмдэглэгээ, тээврийн хэрэгсэл, агуулахын битүүмжлэлд хяналт тавих;

6. Улс хот хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд цахим систем ашиглах, хяналт тавих, хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сангийн баяжуулалт хийх;

7. Тээвэрлэлтийн төлбөр, тарифын төлбөрийг тооцох, тээвэрлэгчийн төрөл, тээврийн маршрут зэрэг тээврийн сонголтуудын талаар зөвлөгөө өгөх;

8. Компаниас бараа, бүтээгдэхүүн худалдан авсан, компаниас тээвэр зуучлалын үйлчилгээ авч буй иргэн, хуулийн этгээдүүдэд гаалийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх;

9. Хариуцсан ажил үүргийн хүрээнд үнийн харьцуулсан судалгаа хийх;

10. Удирдлагуудыг тогтмол мэдээллээр хангах, Тайлан, судалгааг тогтмол хийж үр дүнд хүрч ажиллах;

11. Холбогдох эрх бүхий байгууллагуудтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх.

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага:  

1. Гааль, логистик, тээврийн удирдлага, олон улсын харилцаа, бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай байх;

3. Гаалийн горим, хууль тогтоомжийн журамд нийцсэн бодлого боловсруулах чадвартай байх;

4. Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх;

5. Уул уурхай болон нүүрсний зах зээлийн талаар мэдлэгтэй, тус салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

6. Олон салбар, оролцогч талыг хамарсан төсөлд ажиллахад шаардлагатай зохион байгуулах болон багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;

7. Асуудлыг шийдэх, зөвшилцөх чадвартай байх;

8. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх; /Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно./

9. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай байх;

10. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;

11. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.