АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТЭЭВРИЙН ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ЗУРГИЙН ИНЖЕНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

Салбарын Тээвэр логистикийн газрын нүүрс ачилт логистикийн төвд Тээврийн дэд бүтэц хариуцсан зургийн инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1. Компанийн урт болон дунд хугацааны бодлого, зорилт, холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд нэгдсэн терминалын танилцуулга, зураг төслийг  хийн гүйцэтгэх;

2. Зураг төслийн ажлыг холбогдох хууль, дүрэм журам, стандарт норм нормативын дагуу хийж гүйцэтгэх;

3. Нэгдсэн болон дэд терминалуудын барилга байгууламж, төлөвлөлт, танилцуулгыг хийх;

4. Ерөнхий зураг төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд зэргийг баримтжуулж терминалын бүтэц системийг тодорхой болгох

5. Барилга угсралт, агуулах төлөвлөлт, хилийн нэвтрүүлэлтэд тавигдах стандарт бүх шаардлагыг урьдчилан тооцоолж, чөлөөт бүсийн хэмжээнд хүргэх боломжийг төлөвлөх, Гашуун-сухайт боомт орчмын болон дэд терминалуудын нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. График дизайнер, хэвлэлийн дизайнер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Adobe Photoshop, Powerpoint, AutoCad зэрэг мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай байх;

3. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх;

4. Компьютерын хэрэглээний бүхий л программууд дээр ажилладаг байх;

5. Уул уурхай болон нүүрсний зах зээлийн талаар мэдлэгтэй байх;

6. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх; /Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно./

7. Бичиг баримт боловсруулах чадвартай байх;

8. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;

9. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;

10. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;

11. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.