АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТЭЭВРИЙН ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

Салбарын Тээвэр логистикийн газрын нүүрс ачилт логистикийн төвд Тээврийн эрх зүйн мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1. Нэгдсэн терминалын үйл ажиллагаа, бүтэц, санхүүжилтийн хувилбарууд, эрх зүйн орчин эдгээрээс үүдэн урт хугацааны хөрөнгө оруулалт ба хамтын эзэмшилд учирч болох эрсдэлийг тодорхойлох;

2. Олон улсын шилдэг туршлага, дэмжлэгтэй  уялдуулан зөвлөмж гаргах;

3. Төмөр замын тухай хууль, Тээврийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Монгол улсын хилийн тухай хууль тусгай хамгаалалттай газар нутгийн тухай зэрэг хууль эрх зүйн орчны хүрээнд судалгаа бичиг баримт боловсруулалт хийх;

4. Хуулийн мэргэжилтэн нь одоо байгаа Гашуунсухайт боомтын болон дэд терминалуудын газрын хууль эрх зүйн орчны тогтолцоонд дүн шинжилгээ хийх;

5. Хөрөнгө оруулалт татах, хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх;

6. Төслийн бичиг баримтын боловсруулалтын талаар стратегийн баримт бичгийг бэлтгэхэд хууль эрх зүй, зохицуулалт, зохион байгуулалтын хүрээнд хэрэгжилтийг хангах;

7. Улирал жилээр байгаль орчны шинжилгээ судалгаа хийх, холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудаас зөвшөөрөл авах;

8. Нэгдсэн болон дэд терминалуудын ТЭЗУС-ны хяналт, боловсруулалт, төлөвлөгөөний хэрэгжилт, гадаад харилцаа, гэрээ, хуулийн оношилгоо, нэмэлт өөрчлөлт, албаны бичиг хэргийн төлөвлөлт, судалгааг хийх;

9. Төслийн боловсруулалтад шаардлагатай байгаа мэдээ мэдээллийг холбогдох төрийн байгууллага, яам тамгын газарт хандан олж авах;

10. Хууль эрх зүйн одоогийн орчныг тодорхойлж, хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахад тусгах санал зөвлөмж төлөвлөгөөг боловсруулах;

11. Төслийн стандарт баримт бичгийн загваруудыг боловсруулах;

12. Албан бичиг төлөвлөх, төлөвлөгөө боловсруулах, байгууллагуудтай хамтран ажиллах уялдаа холбоог хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Хууль, эрх зүй, олон улсын харилцааны мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх;

3. Томоохон төсөл хөтөлбөр, түүнд холбогдох хууль, эрх зүйн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;

4. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх; /Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно./

5. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай байх;

6. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;

7. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;

8. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;

9. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.