АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна. 

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

1. Маркетинг, борлуулалтын хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд ажлын байрны  тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу ажил гүйцэтгэх;

2. ЭТТ Брэнд бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлд нэвтрүүлэх, бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, борлуулалтын сувгийг тодорхойлох;

3. Бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эцсийн хэрэглэгчид хүргэхтэй холбоотой ажлыг зохион байгуулах;

4. Компанийн хэмжээнд мөрдөгдөх бизнес төлөвлөгөө болон стратеги төлөвлөгөөнд тусгагдсан хариуцсан нэгжтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

5. Харилцагч байгууллагуудтай Хятад, Англи хэл дээр уулзалт хэлэлцээг зохион байгуулах, оролцох, хурлын тэмдэглэл хөтлөх;

6. Удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

7. Өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүдийг Монгол, Хятад, Англи хэл дээр боловсруулах.

Ажлын байранд тавигдах шаардлага:  

1. Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Олон улсын худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш  зэрэгтэй байх;

2. Гадаад худалдаа, нүүрсний зах зээл, борлуулалтын чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх; 

3. Хятад хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх;

4. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;

5. Мэргэжлийн ур чадвартай, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг байх; 

6. MS хэрэглээний программууд дээр ажиллах өндөр чадвартай байх; 

7. Албан бичгийг мэргэжлийн түвшинд боловсруулж, найруулах чадвартай байх;

8. Багаар болон бие даан ажиллах чадвартай байх;

9. Харилцааны өндөр соёлтой, зөв төлөвшил хандлагатай, хариуцлагатай байх

10. Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх;

11. Ажил төлөвлөх, судлах, гүйцэтгэх, тайлагнах чадвартай байх;

12. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

13. Төрийн болон албаны нууцыг хадгалах.

Сонирхож буй ажил горилогчид англи, хятад хэл дээрх resume болон cover letter-г анкетад дурдсан бусад бичиг, баримтын хамт бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.