АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

МУЖААН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Барилгын засвар, тохижилтын албанд Мужааны ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна. 

 

Албан тушаалын зэрэглэл: Ажилтан

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

1. Компанийн хэлтэс (үйлчлүүлэгч)-ийн захиалгаар бүх төрлийн мод модон эдлэл, бусад материалыг суурилуулах, угсрах;

2. Барилга, бүтээн байгуулалт, засвар тохижилтын ажлуудыг гүйцэтгэх;

3. Уурхайн үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа, ая тухтай орчныг бүрдүүлэх бүхий л ажлыг гүйцэтгэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:  

1. Мужааны чиглэлээр мэргэжлийн сургууль, коллеж төгссөн, бакалаврын зэрэгтэй байх;

2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;

3. Барилгын зураг төсөл, төлөвлөлтийг унших, ойлгох чадвартай байх;

4. Барилгын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартуудыг мэддэг байх;

5. Мод модон эдлэл, ДСП, гипс, төмөр гэх мэт бусад барилгын ашиглагдах материалын мэдлэгтэй байх, ашиглах чадвартай байх;

6. Хөдөө орон нутагт ажиллах чадвартай байх;

7. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

8. Мужааны ажилд ашиглагдаж буй технологи, тоног төхөөрөмжийн талаарх мэдлэгтэй байх;

9. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

10. Төрийн болон албаны нууцыг хадгалах.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.