АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТҮЛШНИЙ НЯРАВ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргааны хэлтэст Түлшний нярвын ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна. 

 

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

1. Анхан шатны баримтыг бүрдүүлэн уурхай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг түлш, тослох материалаар тасралтгүй хангах;

2. Сар бүр түлшний тайлан гаргах, үлдэгдлийг баталгаажуулах, техник бүрээр олгосон түлшний өдөр бүрийн нэгтгэл хийх;

3. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:  

1. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх;

2. Түлшний нярав, нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан байх;

3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт түлшний нярваар ажилласан туршлагатай байх;

4. Монгол улсад батлагдсан мөрдөгдөж буй стандарт дүрэм журмын дагуу газрын тосны бүтээгдэхүүний хэвийн хорогдлыг тооцох чадвартай байх;

5. Санхүүгийн болон өргөн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн байх;

6. Англи хэлний зохих мэдлэгтэй байх;

7. Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;

8. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

9. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

10. Төрийн болон албаны нууцыг хадгалах.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.