АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР /ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ ХАРИУЦСАН/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Дотоод хяналтын хэлтэст Хяналтын инженер /Төмөр замын төсөл хариуцсан/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

1. Ажлын байрны тодорхойлолтод заасан дараах ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.  

2. Компаниас санхүүжүүлсэн төмөр замын төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн зарцуулалт, барилга бүтээн байгуулалт, чанар, хэрэгжилтэд хяналт тавих; 

3. Төмөр замын охин компаниудын суурь бүтэц ашиглалт болон тээврийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийх;

4. Төмөр замын ашиглалтын үед тоон ба чанарын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт;

5. Төмөр замын төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой техник эдийн засгийн үзүүлэлтийг хянах, эдийн засгийн үр өгөөжийн талаар судалгаа хийх, дүгнэлт боловсруулах;

6. Компанийн болон нэгжийн удирдлагын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэж дүнг тайлагнах;

7. Нэгжийн удирдлагуудыг ажлын холбогдох мэдээллээр хангах;

8. Дотоод хяналт хийхдээ бусад нэгжийн ажилтнуудтай шууд харилцаж, тэдгээрээс шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, холбогдох ажилтны ажлыг шалгаж танилцах, илэрсэн зөрчил, дутагдлын талаар тайлбар гаргуулах;

9. Илэрсэн зөрчил, үл тохирлын шалтгаан нөхцөлийг  тодруулан арилгах, дахин гаргуулахгүй байх арга хэмжээний төлөвлөгөө гаргуулж, биелэлтийг хянаж ажиллах; 

10. Хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;

11. Ажлын төлөвлөгөөг сар, улирал, жилээр гаргаж биелэлтийг тайлагнах, 7 хоног тутам ажлын явц, гүйцэтгэлийг танилцуулах;

12. Компанийн үйл ажиллагаа, тушаал шийдвэр болон үүрэг даалгаврын биелэлтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх;

13. Удирдлагын хариуцуулж өгсөн чиглэлийн дагуу дотоодын хяналтыг тогтмол тавьж ажиллах;

14. Хяналт шалгалт хийх удирдамж төлөвлөгөө батлуулах, хэрэгжүүлэх; 

15. Холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Боловсрол: Дээд /Бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй байх/;

2. Мэргэжил: Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалтын /ашиглалт/ инженер эсхүл Төмөр замын тээврийн эдийн засагч;

3. Мэргэшил: Төмөр замын чиглэлээр мэргэшсэн байх (Дотоод хяналт, аудитын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно); 

4. Туршлага: 

a. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;

b. Төмөр замын төслийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажилд оролцож байсан туршлагатай байх;

5. Ур чадвар:  

a. Багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэж дүгнэлт хийх

b. Ажлын хариуцлага хүлээх 

c. Харилцааны соёлтой, идэвх санаачилгатай байх

d. Ажлын тайланг бичгээр боловсруулах; 

6. Компьютерын хэрэглээний программ: Word, Excel, Power point маш сайн эзэмшсэн байх, /SPSS, MS Project эзэмшсэн бол давуу тал болно/;

7. Гадаад хэл: 

a. Англи хэлний сайнаас дээш түвшний мэдлэгтэй байх 

b. Хятад хэлтэй бол давуу тал болно;

8. Тусгай шаардлага: 

a. Нууц хадгалах

b. Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих

c. Илүү цагаар болон хөдөө орон нутагт томилолтоор ажиллах.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.