АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтэст Төлөвлөлтийн инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

 

Албан тушаалын зэрэглэл: Ахлах мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1. Таван толгой ордын урт, дунд хугацааны уулын ажлын төлөвлөгөө, жил бүрийн уулын ажлын төлөвлөгөө тайлан, зураг төсөл боловсруулах, бусад холбогдох инженерийн тооцоо судалгаа, эдийн засгийн үр ашгийн тооцоолол хийх. 

2. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил, үүргүүдийг гүйцэтгэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн менежмент мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;

3. Таван толгой ордын нүүрсний нөөцийн талбайнуудыг үе шаттайгаар үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй техник технологиор нөөцийг иж бүрэн ашиглах тооцоо, судалгаа, төлөвлөлт, зураг төсөл, эдийн засгийн үр ашгийн тооцоолол хийх;

4. Урт, дунд хугацааны уулын ажлын төлөвлөгөө, жил бүрийн уулын ажлын төлөвлөгөө тайлан, зураг төсөл, бусад холбогдох инженерийн тооцоо судалгаа хийх;

5. Уулын олборлолтын техникийн оновчтой төлөвлөлт, ашиглалтын хяналт, өртөг зардлын тооцоолол хийх;

6. MS Excel программын ахисан түвшний мэдлэгтэй буюу үйлдвэрлэлийн дата өгөгдлийн логик бүтцийг тодорхойлж, өгөгдөл хадгалах, боловсруулах оновчтой загварууд үүсгэх, автоматжуулах, дүн шинжилгээ хийх, төлөвлөх ур чадвартай байх;

7. Уул уурхайн мэргэжлийн программ хангамж буюу Micromine, Sprу болон түүнтэй ижил төстэй программууд дээр ажилладаг бол давуу тал болно.

8. Microsoft Power BI, Microsoft PowerApps, Power Automate (Microsoft Office 365) программыг эзэмшсэн бол давуу тал болно.

9. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

10. Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай; 

11. Ажлын цаг ашиглалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх;

12. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.