АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

БАРИЛГА БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН МЭРГЭШСЭН ИНЖЕНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын хэлтэст Барилга бүтээцийн зураг төслийн мэргэшсэн инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна. 

 

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

1. Барилга бүтээцийн ажлын зураг төсөл боловсруулах;

2. Барилга архитектурын зураг төслийн ажилд архитекторуудтай зөвшилцөн, хамтарч ажиллах;

3. Барилга байгууламжийн төлөв байдлыг үнэлэх, бат бөх чанарыг тооцоолох, зураг төсөл зохиох норм дүрмийн шаардлагыг хангах;

4. Барилга угсралтын явцад үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх, гарсан доголдлын шалтгааныг судалж тодорхойлох;

5. Барилгын материал бүтээц, эдлэхүүнийг шаардлагатай тохиолдолд сайжруулан солих, хийцийн шийдэлд өөрчлөлт оруулах;

6. Барилга байгууламжийг барих явцад зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэх;

7. Барьж дууссан барилга байгууламжийг техникийн комисст хүлээлгэх өгөх, холбогдох бичиг баримтыг бэлтгэх.

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага:  

1. Барилга бүтээцийн инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Мэргэшсэн зэрэгтэй байх /заавал/;

3. Барилга бүтээцийн зураг төслийн инженерээр 6-аас доошгүй жил ажилласан байх;

4. Барилгын зургийн болон тооцооны программууд дээр ажилладаг байх;

5. Бичиг баримт боловсруулах чадвартай байх;

6. Удирдан зохион байгуулах чадвартай байх;

7. Англи хэлний ярианы болон бичгийн дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;

8. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

9. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

10. Төрийн болон албаны нууцыг хадгалах.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.