АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХОЛБОО ДОХИОЛОЛ, АВТОМАТИКИЙН ИНЖЕНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Барилга, дэд бүтцийн хэлтэст Холбоо дохиолол, автоматикийн инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

1. Барилга, дэд бүтцийн нэгдсэн төлөвлөлт, төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, биелэлтэд шаардлага захиалагчийн чанар, мэдээлэл технологи, харилцаа холбоо, автоматикийн үйл ажиллагааг хариуцан төсөл хөтөлбөрүүдийн программ хангамж, загварчлал, хөгжүүлэлтэд хяналт шалгалт тавих;

2. Уурхайн төсөл хөтөлбөрүүдийн технологи, төсөл хариуцсан ажил үйлчилгээнүүдийн технологийн горим, ажлын зарчим, технологийн үйлчилгээний заавар зөвлөгөө болон техникийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэх загвар зэргийг ойлгох, удирдан зохион байгуулах;

3. Уурхайн олборлолтын нэгжүүдийн мэдээлэл технологи, харилцаа холбоо, автоматикийн ажлуудыг удирдан зохицуулах төлөвлөлт, стратеги, тактикуудын хэрэгжилт, ашиглалтыг дэмжин ажиллах;

4. Бусад нэгжүүдтэй хамтран уурхайн технологийн нэгж, төслийн нэгжүүдийн зорилтуудын биелэлт хангагдахад дэмжлэг үзүүлж ажиллах;

5. Төслийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэгжийн ажил гүйцэтгэл хуваарилалтыг зохицуулж, өдөр тутмын захиалагчийн хяналт тавьж, хэрэгцээтэй нөөцийг тодорхойлж, чанарын хяналтыг явуулж, шаардлагатай үед үйл ажиллагаа, чанар, хуваарь төлөвлөгөөний асуудлыг цаг тухайд нь дээд удирдлагад мэдэгдэн шийдвэрлүүлэх;

6. Хэрэглэгч болон оролцогч талуудын шаардлага, хэрэгцээний дагуу засвар үйлчилгээний гол үзүүлэлтүүдийг хянаж, тайлан мэдээг шинэчилж байх;

7. Уурхайн технологийн нэгжийн ажил гүйцэтгэлийн хамрах хүрээнд тавигдсан зорилгуудын биелэлтийг хангахын тулд төслийн даалгавруудын явцыг хянах, ажлын эрэмбийг тэнцвэржүүлэх, харилцан хамаарлыг удирдах, техникийн тодорхойлолт ажлын даалгавруудыг боловсруулах;

8. Барилга, дэд бүтцийн журмын дагуу тодорхойлсон стандарт процесс, дүрэм журмыг биелүүлж буй эсэхэд хяналт тавьж ажлын явцыг мэдээлж байх, үнэлгээнд оролцох;

9. Программ хангамж, компьютер менежментийн систем, аж үйлдвэрлэлийн IV хувьсгалын технологи, алсын удирдлага бүхий барилга, дэд бүтцийн автоматжуулалт /EMS, EMCS, EDMS, HMS, BMS, BMCS/-ийг нэвтрүүлэх.

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага:  

1. Холбоо дохиолол, автоматикийн инженерийн бакалаврын зэрэгтэй байх;

2. Нэгдсэн төлөвлөлт боловсруулж, технологийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, засвар сайжруулалтыг ханган ажилласан туршлагатай байх;

3. Уул уурхайн болон барилгын салбарын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай байх;

4. Инженер технологи, программ хангамжийн төсөл хэрэгжүүлэн ажилласан туршлагатай байх;

5. Шаардлагатай технологи, бүтээгдэхүүн, системүүд дээр салбарын эсвэл нийлүүлэгчийн сертификаттай байх;

6. Инженерийн, засвар үйлчилгээний эсвэл ижил төстэй салбарт 3-5 жил ажилласан туршлагатай байх, үүнээс 1-ээс дээш жилд нь уул уурхайн технологи дагнан эсвэл ижил төстэй мэргэжлийн инженерийн чиглэлээр ажилласан туршлагатай байх;

7. Уул уурхайн төрөл бүрийн технологи, автоматик, харилцаа холбооны болон үйл ажиллагааны хэсгүүдийн мэдлэг туршлагатай байх;

8. Инженерчлэлийн болон техникийн өндөр ур чадвартай байх;

9. Асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай байх;

10. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

11. Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй байх.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.