АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ЕРӨНХИЙ ЭМЧ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн эрүүл мэндийн албанд Ерөнхий эмчийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна. 

 

Албан тушаалын зэрэглэл: Удирдлага 3

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх;

2. Ажилчдын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах;

3. Ажилчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх;

4. Яаралтай тусламжийн нэгжийн бага эмч болон эрүүл ахуйн ажилчдад эмчилгээ, сувилгааны чиглэлээр зааварчилгаа өгөх, хяналт тавих.

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага:  

1. Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн байх;

2. Үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдсан буюу мэргэжлийн дипломтой байх;

3. 2 ба 5 жилийн хугацаатай эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;

4. Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй байх;

5. Статистик шинжилгээ хийх чадвартай байх;

6. Манлайлах, зохион байгуулах чадвартай байх;

7. Ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах;

8. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

9. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

10. Төрийн болон албаны нууцыг хадгалах.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.