АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ЗАСВАРЫН МАСТЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засвар механикийн хэлтэст Засварын мастерын ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Албан тушаалын зэрэглэл:Мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

    1. Хүнд даацын машин, механизмын  эвдрэл, гэмтэл согогийн оношилгоог зөв оновчтой тодорхойлох, засварын ажилбарыг удирдан зохион байгуулах, өөрийн хариуцсан ээлжид байнгын удирдлагаар хангах;

    2. Хүнд даацын машин, механизмын  өдөр тутмын үзлэг, хяналтыг хангуулах, ажиллагсдын цаг ашиглалт, сахилга, хариуцлага, засварын ажлын гүйцэтгэлт хяналт тавьж, ажлын бүтээмж нэмэгдүүлэх;

    3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангах, компанийн гаргасан хууль дүрэм, заавар, зааварчилгааг өдөр тутмын ажилд мөрдлөг болгон ажиллах;

    4. Компани болон бусад хэлтэс нэгжүүдээс зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцох.

Ажлын байранд тавигдах шаардлага: 

    1. Уул уурхайн механик инженер, механик инженер, хүнд машин механизмын инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

    2. Хүнд машин механизмын механикаар 3-аас доошгүй жил ажилласан байх;

    3. Уул уурхайн тоног төхөөрөмж, ашиглалтын мэдлэгтэй байх;

    4. B, C ангиллын жолооч байх;

    5. TAM дээр ажиллах чадвартай байх;

    6. Компьютерын өргөн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн байх;

    7. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;

    8. Хувийн зохион байгуулалт сайтай байх;

    9. Ажлын өндөр хариуцлагатай байх;

   10. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.