ЧИНГЭЛЭГ ӨРГӨГЧИЙН ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсээс “Монкран консалтинг” ХХК-тай хамтран Чингэлэг өргөгч операторын эрх олгох сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд  зохион байгуулав. 

Чингэлэг өргөгч операторын эрх олгох сургалтын дадлагыг уурхайн ажлын байран дээр зохион байгуулсан бөгөөд  Салбарын Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн 3 ажилтан хамрагдлаа.