АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

 

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Шинэ суурьшлын бүс хариуцсан албанд Ахлах мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

     1. Компанийн төслийн баг болон төслийн stakeholder-уудын хооронд ажлын уялдааг хангах;

     2. Төслийн бүх бичиг баримтыг хууль журмын хүрээнд хөтлөх, холбогдох мэргэжилтнүүдийн бичиг баримтын хөтлөлтийг хянаж хууль журамд нийцүүлэх;

     3. Орон нутгийн иргэд, удирдлагуудтай хамтран ажиллаж, төслийн хэрэгжилтэд орон нутгийн эрх ашгийг тусгах;

    4. Төслийн хэрэгжилтэд захиалагчийн хяналтыг хангаж, гүйцэтгэгч талуудад хяналт тавих;

    5. Төслийн мэргэжилтнүүдийн ажлыг хянах, холбогдох шаардлага, дэмжлэгийг үзүүлэх;

    6. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

    1. Инженер, технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;

    2. Бодлогын чиглэлээр магистраас дээш боловсролын зэрэгтэй байх (докторын зэрэгтэй бол давуу тал болно);

    3. Төлөвлөлт, зохицуулалтын чиглэлээр мэргэшсэн байх;

    4. Захиргаа, удирдан зохион байгуулах, бичиг баримт боловсруулах чиглэлээр 5-аас дээш жилийн туршлагатай байх;

    5. Бодлогын болон төлөвлөлтийн үйл ажиллагааны бичиг баримт боловсруулах, мэдээ тайлан нэгтгэн гаргах чадвартай байх;

    6. Орон нутагт урт хугацаагаар томилолтоор ажиллах боломжтой байх;

    7. Бодлого, төлөвлөлтийн чиглэлээр мэргэжлийн англи, орос хэлтэй байх;

    8. Багаар ажиллах болон харилцааны өндөр чадвартай байх;

    9. Манлайлах, зохион байгуулах чадвартай байх;

    10. Байгууллагын соёл, дэг журмыг сахин ажилладаг байх;

    11. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

    12. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

    13. Төрийн болон албаны нууцыг хадгалах.

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

 

Холбоо барих хаяг:

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.