АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТӨЛӨВЛӨЛТ, ЗУРАГ ТӨСЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөвлөлт, зураг төслийн хэлтсийн даргын ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Албан тушаалын зэрэглэл: Хэлтсийн дарга

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх:3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

1. Компаниас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн инженерийн ажлын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл боловсруулахад Монгол улсад мөрдөгдөж байгаа БНбД, техникийн шаардлага, стандартын дагуу зураг төслийг төлөвлөх;

2. Зураг төсөлд стандартын шаардлага хангасан чанартай барилгын материалын сонголтыг тусгах;

3. Орчин үеийн интерьер, экстерьерийн тохижилтын дизайны шийдэл гаргах;

4. Батлагдсан ажлын зураг төслийн төсвийн тооцооллыг бодитоор гаргах хариуцсан нэгжийн үйл ажиллагаанд гүйцэтгэлд хяналт тавих;

5. Компанийн барилга, дэд бүтцийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, үр ашигтай, үр дүнтэй хөрөнгө оруулалтын стратеги боловсруулан хэрэгжүүлэх;

6. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

1. Инженер болон нийтийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан. Үүнээс удирдах ажлыг 2 жилээс доошгүй ажилласан туршлагатай байх;

3. ХАА-ны А3 гэрчилгээтэй байх;

4. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;

5. Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;

6. Албан хэрэг хөтлөлт, журам боловсруулах чадвартай байх;

7. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;

8. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;

9. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

10. Ёс зүйн өндөр мэдлэг, чадвартай байх;

11. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.