АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Салбарын Дотоод хяналтын хэлтсийн дараах ажлын байрны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.

  • Хяналтын геологийн дээжлэгч
  • Төмөр замын төсөл хариуцсан хяналтын инженер
  • Барилга, дэд бүтэц хариуцсан хяналтын инженер

Эдгээр ажлын байрны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл www.zangia.mn болон www.ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 48 иргэн анкет ирүүлснээс 9 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.

Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.