ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕРИЙН ОРОН ТООНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн Төлөвлөлтийн инженерийн орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.

Төлөвлөлтийн инженерийн орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл www.zangia.mn болон www.ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 56 иргэн анкет ирүүлснээс 11 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.

Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.