АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн дараах ажлын байрны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг зарласан.

  • Төслийн барилгын инженер
  • Төслийн дулааны инженер

Эдгээр ажлын байрны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл zangia.mn болон ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 18 иргэн анкет ирүүлснээс 6 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.  

Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.