АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Засвар механикийн хэлтсийн Ерөнхий механикийн орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг зарласан.

Ерөнхий механикийн орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл zangia.mn болон ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 77 иргэн анкет ирүүлснээс 15 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.  

Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.