АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр зохицуулалтын хэлтэст Ахлах мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

 

Албан тушаалын зэрэглэл: Ахлах мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1. Нүүрс тээвэрлэлт, экспортын үйл ажиллагааны бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг эрх бүхий улсын байгууллагуудтай хамтран хангуулах;

2. Тээвэр зохицуулалтын хэлтсийн үйл ажиллагааны тайлант хугацааны ажлын төлөвлөгөөний явц, хэрэгжилтэд сар, улирал тутам гүйцэтгэлийн хяналт хийж, үр дүнг дээшлүүлэх санал боловсруулах, тайланг нэгтгэж, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах;

3. 7 хоног, сар, улирал, жил бүр уурхайгаас ачигдсан нүүрсний хэмжээ, тээврийн хэрэгслийн тоо бүхий экспортын мэдээ бэлдэх;

4. Хариуцсан нэгжийн эрхлэх ажлын хүрээнд эрсдэлийг тодорхойлох;

5. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Бизнесийн удирдлага, төрийн захиргаа, уул уурхайн инженер чиглэлээр магистрын зэрэгтэй;

2. ХАА-ны А3 гэрчилгээтэй байх;

3. Уул уурхайн салбарт тухайн чиглэлээр 1-ээс доошгүй жил ажилласан байх;

4. Гадаад хэлний дунджаас дээш мэдлэгтэй байх;

5. Багаар ажиллах болон харилцааны өндөр чадвартай байх;

6. Манлайлах, зохион байгуулах чадвартай байх;

7. Байгууллагын соёл, дэг журмыг сахин ажилладаг байх;

8. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

9. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

10. Төрийн болон албаны нууцыг хадгалах.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.