АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

САНТЕХНИКЧ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Эрдэнэс нэгдсэн терминал цогцолборт Сантехникчийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна. 

 

Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон бусад холбогдох чиглэлээр хэрэгжүүлж буй компанийн бодлого, дүрэм, журмыг мөрдөж ажиллах;

2. Объектуудын дотор, гадна инженерийн бүх шугам, тоноглолын аюулгүй найдвартай ажиллагааг хангаж, засвар үйлчилгээг хангах, салбар болон хотхоныг ахуйн ундны зориулалттай цэвэр ус, халаалт дулаанаар  тасралтгүй хангах;

3. Нам даралтын халаалтын зуухны  ашиглалтын үеийн заавар зөвлөмж, удирдамжийг дагаж мөрдөх;

4. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:  

1. Бүрэн дундаас дээш тусгай мэргэжлийн сургууль, курс, МСҮТ-н сантехникчийн мэргэжлийн үнэмлэх, сертификаттай байх;

2. Нам даралтын халаалтын зуухны мэргэшсэн сантехникч байх;

3. Сантехникчийн 4 ба түүнээс дээш зэрэгтэй байх;

4. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх;

5. Харилцааны болон хариуцлага хүлээх чадвартай байх;

6. Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;

7. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

8. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

9. Төрийн болон албаны нууцыг хадгалах.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.